Путин, Лукашенко хоёр шинэ онд дахин уулзахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-26 12:02:00
МИНСК. /BELTA/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин “хойшлуулж болшгүй” асуудлуудыг шийдэх зорилгоор шинэ онд дахин уулзахаар тохиролцсон тухай "Беларусь 1" телевиз мягмар гарагт мэдээлжээ.

“Энэ нь юуны өмнө шийдлийн гарц олохын тулд асуудлын учир шалтгааныг нарийвчлан нягтлах Оросын Ерөнхийлөгчийн хүсэлтэй холбоотой. Уулзалтын товыг төрийн тэргүүний ажлын хуваарийг харгалзан, түүнтэй зөвшилцсөний дараа гаргана” гэж тус сувгаар мэдээлсэн байна.

Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын талаарх мэдээллийг Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонт "Беларусь 1" сувагт өгчээ.


Связанные новости