Крымын ашиг сонирхлыг төлөөлдөг олон улсын холбоог байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-26 15:49:39

СИМФЕРОПОЛЬ. /РИА Новости/. Крымын ашиг сонирхлыг төлөөлдөг "Таврида-Foundation" олон улсын холбоог Бельгид байгуулна гэж Черноморийн олон улсын хамтын ажиллагааны холбооны захирал Ян Эпштейн мэдэгджээ.


"Таврида-Foundation" холбоог нэгдүгээр сард байгуулна. Энэхүү холбоо нь Бельгид үйл ажиллагаагаа явуулах бөгөөд крымчүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх болно. Холбооны бүрэлдэхүүнд хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид тэр дундаа Оросын эх орончдын олон улсын холбоо багтана” хэмээн тэрбээр ярьсан байна.  

Связанные новости