БНАСАУ-ын эдийн засгийн шинэ бодлогыг Си Жиньпин нааштай үнэлэв
БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Бээжин хотноо уулзахдаа, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн хөгжлийн шинэ бодлогыг нь нааштайгаар үнэлээд, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам хоёр орны удирдагчдын уулзалтын дараа мэдээлсэн байна.
2331 дня