АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгоход БНАСАУ хүчин чармайлт тавина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /TASS/. БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг үр дүнд хүргэхийн тулд хүчин чармайлт тавина гэж Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Хятадын дарга Си Жиньпинтэй Бээжин хотноо хэлэлцээ хийх үеэрээ мэдэгджээ.
“БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулах бодлого баримтална. Бид мөн БНАСАУ болон АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг дэлхийн улс орнууд сайшаах үр дүнд хүргэхийн тулд хүчин чармайлт гаргахаар төлөвлөж байна” гэж Ким Жөн Ун мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжилсан байна.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад сонирхогч талууд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буйгаа БНАСАУ-ын удирдагч өмнө нь Си Жиньпинтэй уулзах үеэрээ илэрхийлсэн байна. Цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг Пхеньян тууштай үргэлжлүүлнэ гэж тэрбээр мөн мэдэгджээ.
Ким Жөн Ун Хятадын дарга Си Жиньпиний урилгаар нэгдүгээр сарын 7-10-ны хооронд тус улсад айлчилсан билээ.