Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /ТАСС/.БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод
айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг
урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
БНХАУ-ын дарга урилгыг
таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн
байна. Си Жиньпины урилгаар Ким Жөн Ун энэ сарын 7-10-нд Хятад улсад айлчилсан
юм. Энэ удаагийн айлчлал нь Ким Жөн Уны Хятад улсад хийсэн 4 дэх удаагийн
айлчлал болсон.
Ким Жөн Уныг
түүний гэргий Ли Соль Жу, түүний зөвлөх бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын
Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чоль, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён
Хо нар дагалдан явсан юм.