Ким Жөн Ун, Д.Трамп нарын уулзалт ойрын хугацаанд болно гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын уулзалт ойрын хугацаанд
болно гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
“Хоёр улсын удирдагчдын хоёр дахь
удаагийн дээд хэмжээний уулзалт тун удахгүй болох бөгөөд энэхүү уулзалт нь
Солонгосын хойг дахь энх тайван байдлыг бэхжүүлэхэд тус болно” хэмээн тэрбээр
онцлон тэмдэглэсэн байна.