Европын Холбоо Монголын экспортыг дэмжих TRAM төслөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны Ойрхи дорнод, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жан Луи Виль тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид МҮХАҮТ, Монгол-Европын ХАҮТ болон манай улсад хэрэгжиж буй төслийн кластеруудын төлөөлөлтэй уулзав. Тодруулбал, уулзалтад Европын Холбооны санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжсэн Монголын Худалдааг дэмжих төсөл (ТRАМ)-ийн дэмжлэгээр байгуулсан экспортын бараа бүтээгдэхүүний 4 кластерийн төлөөлөл, “Монголын Экспортын кластер сүлжээ” ТББ-ынхан оролцож Европын Холбоо, Монгол Улс хооронд худалдааг дэмжих талаар хэрэгжүүлсэн өмнөх хамтын ажиллагаа, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
1194 дня