Хөгжлийн банкны 201 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны
нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж гүйлгээний дансыг
хаасан талаар тус банкнаас мэдээллээ.
Энэ оны 1
дүгээр сарын 20-ноос 5
дугаар сарын 10-ны хооронд нийт 201
тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж Төрийн сан дахь Монгол Улсын
Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл:
- Хэвийн зээлдэгчийн
ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг,
- Анхаарал
хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг,
- Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна.