Эмэгтэй бизнесменүүд хүний нөөцийн менежментэд суралцаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Компани, ААН, байгууллагын нөөцөөс бизнесийг амжилтад хүргэх хамгийн их нөлөөг технологи, санхүү бус тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс үзүүлдэг байна. Компани нөөцөө зөв ашиглаж, алдагдлаа бууруулснаар бүтээмжээ өсгөх боломж бүрддэг. Ажил олгогч зөв ур чадварыг ажилд авч, зөв удирдаж, зөв соёл үүсгэснээр өрсөлдөгчөөсөө урд алхах боломжтой. Ийм сургалтыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс эмэгтэй бизнес эрхлэгч, ажил хэрэгч бүсгүйчүүлд өгч байна.
1280 дня