Монгол, Энэхтэгийн хооронд энэ зунаас шууд нислэг үйлдэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл, хамтын ажиллагаа энэ онд ахицтай, ололт амжилтаар дүүрэн байна гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх онцолж байна. Тэрээр, “Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэгт оролцож хэлэхдээ, тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээлэл харилцаа, холбооны технологи, аутсорсингийн сургалтын болон кибер аюулгүй байдлын сургалтын төвийг Монголд тус тус барьж эхэлж байгааг тэмдэглэн хэлж байв.
1166 дня