"22 дугаар бааз", "Булган ундрага", "Хай би ойл"-ын ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 33 ХК-ийн 412,389 ширхэг хувьцааг 161.6 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 3 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "22 дугаар бааз" (AHH+15.00%), "Булган ундрага" (BUN+12.76%) болон "Хай би ойл" (HBO+12.22%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Женко тур бюро" (JTB-5.36%), "Түмэн шувуут" (TUM-4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (BERDN-3.62%) ХК-иудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
1142 дня