Даниел Кочинский: Их Британийн Засгийн газар Монголд хөрөнгө оруулахад идэвхитэй ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Их Британийн бизнес уулзалт боллоо. ГХЯ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уулзалтад Их Британийн парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кочинский, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Марон нар оролцож, хоёр улсын худалдаа, экспорт, импортын талаар хоёр талын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хэлэлцэв.
1153 дня