Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Талууд төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, төсөв, санхүүгийн төлөвлөлт, удирдлагыг сайжруулах чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэн туршлагыг онцолж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх, макро эдийн засгийн хэтийн төлөвийн талаар сар тутам хамтарсан хэлэлцүүлэг хийх зэргээр Дэлхийн банктай ойр хамтран ажиллахаар тохирлоо.
1114 дня