"Пазилет энэрэл" ТББ 100 хүүхдийн дотуур байр барьж ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг "Пазилет энэрэл" төрийн бус байгууллага Өлгий хотод 100 хүүхдийн ор бүхий дотуур байр барьж, өнөөдөр ашиглалтад өглөө.
Дотуур байрны барилгын ажлыг 2014 онд эхлүүлж, ард иргэд, бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдийн хандиваар босгосон байна. Тус барилга нь гурван давхраас бүрдэх ба стандартын шаардлагад нийцсэн хоолны газар, номын сан, уншлагын танхим, ариун цэврийн байгууламжтай юм. Тэрээр хөдөө сумдаас ирсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд амьдрах аж.
Дотуур байрны нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан оролцлоо. Хурлын дарга хэлсэн үгэндээ төрийн нуруун дахь ачааг хөнгөлж, хүүхдүүдийг тохилог дотуур байраар хангах үйлсэд хувь нэмрээ оруулж буй явдалд талархал илэрхийллээ.
"Пазилет энэрэл" төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа 2005 оноос эхлүүлсэн бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгоход туслах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Ө.Нурболат