30 гаруй тэрбумын төсөвтэй бүтээн байгуулалтын ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагын 23 объект баригдаж байна. Шинэ бүтээн байгуулалтын ажлууд нь 31.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ба энэ онд 17.4 тэрбум төгрөгийн төсөв нь батлагдан, барилга угсралтын ажлууд өрнөж байгаа юм.
Тухайлбал, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Тагнуулын хэлтсийн барилга, 280 хүүхдийн цэцэрлэг, Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв, Архивын тасгийн барилга, Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт заалны барилга, Байдрагийн гүүр чиглэлийн авто замын ажлууд ид өрнөж байгаа аж. Дээрх бүтээн байгуулалтуудаас 50 ортой хүүхдийн эмнэлэг, Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт заалны барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Б.Мөнхзул