"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-10 13:53:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-16-нд Баянхонгор аймгийн төв талбай буюу Баганат талбайд болно. Худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион явуулах юм байна.
Мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг амталгаат худалдаагаар сонголтоо хийж,  үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Мөн орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү цагаан идээ, мал мах, гар урлалын зэрэг бүтээгдэхүүнүүд доод ханшаараа зарагдах аж.
Баянхонгорын нийт иргэдээ тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаарай хэмээн зохион байгуулагчид нь уриаллаа.
Дашрамд, Тус үзэсгэлэн худалдаагаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, хүнс, хөнгөн, газар тариалангийн салбарынхан бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулж, худалдан борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлдэгээс гадна өөр хоорондоо түншлэл тогтоодог, туршлага солилцдог уламжлалт арга хэмжээ юм.
                                                                                                                                             Б.Мөнхзул
相关新闻