Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-10 13:06:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг "Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургаж, чадавхжуулах нь” сургалтыг Баянхонгор хотноо зохион явууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтарсан тус сургалтанд аймгийн төвийн зургаан сургууль,  20 сумын сургууль болон цэцэрлэгийн эмч, эрүүл мэндийн ажилтан, багш нар хамрагдсан байна.
Тус сургалтанд Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  дарга Д.Балжмаа Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг танилцуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, “Баянхонгорчууд бидний эрүүл мэндийн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгсөн байна. Мөн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа  Д.Ууганбаяр Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэдвээр, ГБХЗХГ-ын дарга Н.Мэндбаяр Хүүхдийн эрх хамгааллын талаар, Нэгдсэн эмнэлгийн эмч С.Одонтуяа “Бэлгийн замаар дамжих халдвараас  урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэжээ. Түүнээс гадна нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнүүд чиглэл бүрээр мэдээлэл хийж, мэдлэг солилцсон үр дүнтэй сургалт болсныг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.Ганболд ярив.

                                                                                                                 Б.Мөнхзул

相关新闻