Баян-Өлгий аймаг төмсний хэрэгцээнийхээ 60 орчим хувийг дотооддоо хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-09 13:58:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ жилийн ургацын урьдчилсан балансыг гаргасан байна. 2018 онд Баян-Өлгий аймгийн тариаланчид нийтдээ 554 га-д тариалалт хийснээс урьдчилсан байдлаар 2340 тонн төмс, 799 тонн хүнсний ногоо, 50 тонн үр тариа, 82 тонн жимс, жимсгэнэ хураан авах тооцоо гарчээ.

Энэ нь аймгийн төмсний хэрэгцээний 56,1 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 8,8 хувь, үр тарианы 3,6, жимс жимсгэнийн 1,2 хувийг тус тус эзэлж байна.

Гэвч өнгөрсөн жилтэй харьцуулахад  энэ онд хураах төмсний хэмжээ 844,4 тонн, хүнсний ногоо 706,4 тонноор тус тус буурахаар байна.

Мэргэжлийн хүний тайлбарласнаар үүнд тус аймгийн тариалангийн бүс нутаг болох Баяннуур сумд 20 га, аймгийн хэмжээнд 23 га талбайгаас ургац алдсан, өнгөрсөн хавар үрийн үнэ нэмэгдсэний улмаас тариалалт бага хийгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн ажээ.

 

Ө.Нурболат

相关新闻