Иж бүрэн спортын талбайг иргэдийн бүлэг барьж ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Шилүүстэй суманд орон нутгийн хөгжлийн сангийн 6.1 сая төгрөгийн санхүүжилтээр спорт тоглоомын талбай барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү спортын талбай нь найман метрийн өргөн, 14 метр урт, дөрвөн метрийн өндөртэй талбай бөгөөд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болжээ. Тус бүтээн байгуулалтыг сумын зургаан иргэн бүлэг болж хамтран өөрсдийн гараар барьж тохижуулжээ. "Манай иргэдийн бүлэг гэрээнд заасан хугацаанд стандартын дагуу талбайн ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Иж бүрэн спортын талбайтай болсноор сумын хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настнууд дасгал хөдөлгөөн хийх боломжтой боллоо. Манай сумын өнгө үзэмжинд чимэг болсон бүтээн байгуулалт боллоо" хэмээн Шилүүстэй сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн