Энэ сарын 10-12-нд баруун аймгуудын цахилгааныг түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-07 11:15:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Оросын Холбооны Улсын Красноярскийн эрчим хүчний системээс засвар үйлчилгээ хийх тул энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын цахилгааныг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тухайн хугацаанд аймгийн төвийн албан байгууллагуудад Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч авч түгээх бөгөөд эрчим хүчний хангамж энэ сарын 13-ны өдрөөс хэвийн болох ажээ.

Ө.Нурболат

相关新闻