Өрх толгойлсон эмэгтэй олны дэмжлэгээр газартай, гэртэй, хашаатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй Б.Ариунжаргалд аймгийн Засаг дарга Ш.Оргил өргөөн цагаан гэрийг гутал хувцас хэрэгцээт зүйлсийн хамт энэ сарын 6-ны өдөр гардуулан өглөө.
Сүхбаатар сумын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Хайраас хайр” аяныг аймгийн удирдлагын баг дэмжиж Засаг дарга нөөц хөрөнгөөсөө ийнхүү өргөө гэрийн асуудлыг шийдвэрлэж өгчээ. Мөн аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчид гутал, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлсэн бол аймгийн Улаан загалмайн хороо хэрэгцээт зарим зүйлсийг бүрдүүлэн өгчээ. Хэн нэгэнд бодитой хөрөнгө оруулалт хийе гэсэн энэхүү сайхан үйл хэргийг аймаг, Сүхбаатар сумаас дэмжин Б.Ариунжаргалыг өөрийн өмчлөлийн газартай болгосон байна.
Б.Ариунжаргал 5-18 насны 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том хүүхэд нь оюутан, 3 хүүхэд нь дунд сургуульд, бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг байна. Тэрээр О.Баатарцогт даргатай “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ Олон Улсын худалдааны төвд үйлчлэгчийн ажил эрхэлдэг гэнэ. Харин түүний хамт олон шинээр олгосон газар дээр нь хашаа барьж өгчээ. Ийнхүү Сүхбаатар сумын нэгэн өрх толгойлсон эмэгтэй газартай, гэртэй, хашаатай болжээ.

Ч.Отгонцэцэг