Шинээр цахилгаан холболт хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЦахилгаан эрчим хүчний өвлийн их ачаалал эхэлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын 162 дугаар тушаалын дагуу УБЦТС ТӨХК-аас техникийн нөхцөл олгох ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд түр зогсоолоо.
Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, нөгөөтэйгүүр ажиллах хүчний ажлын ачаалал нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас шинэ холболтын ажиллагааг зогсоосон байна.
Гэхдээ амины орон сууцны халаалтын зориулалтаар 10 квт хүртэл суурилагдсан чадлын техникийн нөхцөл хүссэн иргэдийн өргөдөл, албан бичгийг хүлээн авч шийдвэрлэх ажил үргэлжилнэ гэж тус компаниас мэдэгдлээ.
Б.Туул