Маргааш “Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭМаргааш “Буянт-Ухаа 2” хорооллын нээлттэй борлуулалт эхэлнэ хэмээн Төрийн орон сууцны корпорациас мэдэгдлээ.
“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орно. Улсын комисс 30 барилгын 24 дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Үлдсэн зургаан барилгыг энэ долоо хоногт Улсын комисс хүлээн авах хуваарьтай ажиллаж байгаа аж. Маргаашнаас 100 хувь төлбөрөө төлсөн, эсвэл 30 хувийн урьдчилгаагаа бүрэн төлж банкны зээлд хамрагдсан байрандаа орох эрх нь үүсэх юм байна.
Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд нэг өрөө байр гэж байхгүй, хоёр, гурван өрөөний сонголттой аж. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллоос 900 гаруй байрыг төрийн байгууллагуудад квот хэлбэрээр олгосон бөгөөд квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдахаар болжээ.
Б.Заяа