“Чухал яриа” оны сүүлчийн уулзалтаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Амьдралын сайхан нь уулзахдаа байдаг" уриатай “Чухал яриа” уулзалт арга хэмжээ маргааш Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд болно.
Энэ удаагийн зочноор УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат С.Дэмчиг оролцох юм. Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн манлайлагч залуусын нэг юм. “Чухал яриа” уулзалтын энэ удаагийнх 2015 оны төгсгөлийн уулзалт аж.
Б.Туул