Энэ хичээлийн жил 296 сургуулийн автобус үйлчилгээнд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-01 11:08:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 296 автобусаар сурагчдад үйлчилнэ.


Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна.


Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэжээ. Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-нд зохион байгуулжээ.


Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 



相关新闻