Хөрөнгийн бирж 24 компанийн 109 220 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-04 16:25:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 109,220 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК TTL+15.00 хувиар,  "Алтайн Зам" ХК AZH+14.98 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" ХК BUK-7.50 хувиар, "Женко Тур Бюро" ХК JTB-7.14 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20079.63 нэгж болж 2.23 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,356,187,932,212.12 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.     
相关新闻