Шинэ хичээлийн жилийн нээлтээ уламжлалт бэсрэг наадмаараа эхлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Дарив сумын бүрэн дунд сургууль 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор бэсрэг наадмын хэлбэрээр зохион байгуулжээ.
Үндэсний өв уламжлалаа хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ “Бэсрэг наадам”-аар эхлүүлээд арваад жил болж байгаа ажээ. Энэ жилийн наадам Үндэсний бөхийн барилдаан, эрэгтэй эмэгтэй сурын харваа, хүүхдүүдийн сурган, уяж сойсон дааган насны морьдын уралдаан төрлүүдээр зохиогдлоо.
Говь-Алтай аймгийн Дарив сумын сургууль 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн хоёр бүлэгт 38 хүүхэд элсүүлж, нийт 360 орчим хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Э.Нарангэрэл