“School Police” нэгдсэн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиудыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд “School Police” үйл ажиллагаагаар Мэргэд сургууль тэргүүллээ.
Өнгөрсөн хичээлийн жилд Мэргэд сургуульд 1-12 дугаар ангийн 30 бүлэгт 1063 сурагч суралцсан бөгөөд 500 гаруй эцэг, эхчүүд 35 долоо хоногийн турш хариуцлагатай эргүүлд гарч ажилласнаар хүүхдүүдээ нийгмийн сөрөг үйлдлээс хамгаалж чадсан байна. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс анги удирдсан багш нартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчилсан самбар, тэмдэглэгээнүүдийг хийж, ангиа тохижуулан, сургалт явуулж хүүхдүүдэд замын хөдөлгөөний тухай мэдлэг олгожээ.
“School Police” үйл ажиллагаагаар Хайрхандулаан, Сант сумын ерөнхий боловсролын сургуулиуд 2,3-р байранд шалгарсан байна.
Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийг эргүүлээр ажиллуулах “School Police” арга хэмжээний журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 61 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм.

Б.Батчимэг