Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгүүд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгө төрхөө заслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийг угтан Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгүүд өнгө төрхөө засч, сурагчдынхаа ая тухтай сурч боловсрох эрхийг хангажээ.
“Алтан гадас” одонт ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна талбайгаа тохижуулж, сагс, хөл бөмбөг, тоглоомын талбай бүхий спорт заалыг барьж эхлээд байна. Одоогоор ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулах аж. Мөн сурагчдын дотуур байрны гадна фасадны их засварыг улсын төсвийн 65,3 сая төгрөгийн
хөрөнгөоруулалтаар хийж гүйцэтгэжээ.
Мөн 2 дугаар сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийн байранд улсын төсвийн 107,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Девсофт” ХХК их завсар хийсэн бол 4 дүгээр сургуулийн гадна засварын ажлыг 52,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Чусан” ХХК гүйцэтгэсэн байна.
Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг барилгын сантехникийн засварын ажлыг 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Чусан” ХХК-иар гүйцэтгүүлж, 350 гаруй хүүхэд хүлээж аван сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлээд байна.
150 хүүхдийн хүчин чадалтай 5 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг “Ганцаг” ХХК 50 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн бол 75 хүүхдийн хүчин чадалтай 6 дугаар цэцэрлэгийн их засварын ажлыг “ӨВ-ОД Барилга” ХХК 44 сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэжээ. Мөн 7 дугаар цэцэрлэгт энэ жил 83 сая төгрөгний өртөгтэй их засварын ажил хийгдлээ. Тус засварын ажлыг “Сод-Ээл” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
Арвайхээр суманд дахин нэг цэцэрлэг баригдаж байгаа нь 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэг бөгөөд “Ганнэгдэл” ХХК 814 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 70 хувьтай байгаа ба 2018 оны 11 сард ашиглалтад оруулан 1,9,12 дугаар багийн 2-5 насны хүүхдүүдийг хүлээн авч сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах юм.
Арвайхээр сумын 13 дугаар багт баригдаж буй 928 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус барилгын ажлыг “Аж Констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

Б.Батчимэг