Хууль бусаар алт олборлож байсан хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-31 18:10:56
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг гурав дахь удаагаа Цэнхэрийн Орхон багийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд энэ сарын 30-ны өдөр шалгалт хийлээ. Одоогоор “БМНС”, “Алтай гоулд”, “Сэншивэе монгол” ХХК-иуд лицензтэй талбай дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг хяналт хийх явцдаа хууль бусаар алт олборлож байсан хоёр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ.

“Монгол газар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд тус компанийг ямар нэг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж компаниудтай туслан гүйцэтгэх гэрээ хийж, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж, цаашид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байж өөрсдөө гэмт хэргийн золиос болж болзошгүйг тэдэнд анхааруулж, заавар, зөвлөмжийг өгсөн байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ны А/249 тоот захирамжийн дагуу аймгийн ЗДТГ, аймгийн Прокурорын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, МХГ, БОАЖГ, ОЧГСГЗахиргаа зэргээс хамтарсан Цэнхэрийн Орхон багийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргийг мөрдүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хэв журмыг сахиулах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор одоог хүртэл хяналтын постыг ажиллуулж байна.

 
Б.Гэрэлт-Од
相关新闻