Улаангом политехник коллеж 30 мэргэжлээр элсэлт авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллеж нь 2018-2019 оны хичээлийн жилд 30 мэргэжлээр 590 суралцагчийг элсүүлэх бөгөөд одоогоор бүртгэлийн ажил 50 хувьтай явагдаж байна. Шинэ хичээлийн жилийн нээлтээс өмнө тус сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажил энэ долоо хоног дуустал үргэлжлэх юм байна.
“Улаангом политехник коллеж нь шинэ хичээлийн жилд сургалтын чанараа сайжруулах, суралцагчдыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Тухайлбал, 2019 оны 1-р сараас эхлэн сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна хөдөө сумдаас ирж суралцаж, дотуур байранд амьдарч буй суралцагчдын хоолны зардлыг нэмэгдүүлэх, төслийн хүрээнд ажиллах хүчнийг бэлтгэх зэрэг ажлыг хийх юм” хэмээн тус сургуулийн сургалтын менежер Б.Алтаншоо хэллээ.

Б.Батхүү