Нутгийн 80 гаруй хувьд зуншлага хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тухайд зуншлагын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь хэвийн, 10 орчим хувьд дунд гэсэн судалгаа гарчээ.
Энэхүү үзүүлэлт нь нутгийн 80 гаруй хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой хэмээн үзэж болохоор байгаа аж. Харин нутгийн 10 орчим хувьд нь бэлчээрийн боломж муу байгаа тул өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай байгааг илтгэж буй юм байна.
Сэлэнгэ аймгийн хувьд Алтанбулаг сумын Бүргэдэй, Суварга, Мандал сумын Баянсуудал, Орхонтуул сумын Хонгоровоо, Орхон сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа юм. Түүнчлэн Сүхбаатар сумын Боргүвээ багт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч гарсан тул дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд дээрх сумдад бэлчээрийн зохицуулалт хийх ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөлөө. Энэхүү судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд хийсэн бөгөөд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Ч.Отгонцэцэг