Боксчин Б.Чинзориг өрсөлдөгчөө 5:0-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-29 20:05:04

Жакарта /МОНЦАМЭ/.  Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний өнөөдрийн тоглолтын эрэгтэйчүүдийн 64 кг-д Монголын боксчин, Армийн дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг  Энэтхэгийн тамирчин Дееражийг 5:0-ээр хожиж хүрэл медалийн болзол хангалаа.






Харин 56 кг-д ОУХМ Хархүүгийн Энх-Амар илүүрхэн тоглосон хэдий ч Узбекстаны боксчин М.Мирзахалиловт 3:2-оор харамсалтайгаар ялагдлаа.
 

Д.Өлзий

相关新闻