Cтандарт баталгаажуулах хэлэлцүүлэг ирэх сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг нэврүүлэхээр ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл аймгийн ЗДТГ стандартын баталгаажилт хийлгэх хүсэлтээ Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн газарт хүргүүлсэнээр тус газрын Аудитын баг Баянхонгор аймагт ажиллажээ.
Баталгаажилтын өмнөх анхан шатны аудитын дүгнэлтээр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд үл тохирол илрээгүй байна. Тиймээс олон улсын стандартын гэрчилгээ олгох санал, тайланг баталгаажуулалтын зөвлөлд ирэх сард хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар болжээ.
Сонирхуулахад, Байгууллагуудад баталгаажуулалт хийдэг стандарт нь ISO 9001:2015 бөгөөд энэ стандартыг 2016 онд үндэсний болгон орчуулснаар Монгол Улсад MNS ISO 9001:2016 чанарын менежементийн тогтолцоо гэж нэрлэгдэж байгаа аж. Стандартын зорилго нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэдэг байна.
Б.Мөнхзул