Сэлэнгэ аймаг нийслэлчүүдийг төмс, хүнсний ногоогоор хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоог ченжийн гар дамжилгүй нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж бүрдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн ЗДТГ-ын албаны хүмүүсийн хамт энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Сэлэнгэчүүд нийслэлчүүдийг эх нутгийнхаа хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах асуудлаар ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын энэхүү томилолт нийслэлийн ЗДТГ, Сэлэнгэ аймаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилттэй танилцаж, орон нутгийн баялаг бүтээгчидтэй уулзахад чиглэжээ. Нийслэлийн Засаг дарга албаны хүмүүсийн хамт Шаамар сумын ногоочин, зөгийчидтэй уулзалт зохион байгуулж, санаа бодлыг нь сонсон харилцан ярилцсан байна. Өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотноо "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт болж Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгууд оролцсон юм. Энэхүү уулзалтын хүрээнд төвийн бүсийн аймгуудтай нийслэлийн ЗДТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулсны нэг нь Сэлэнгэ аймаг юм. Санамж бичигт эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Улаанбаатар хот орон нутаг хоорондын дэд бүтцийг эрчимжүүлэх, бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бүс нутагтай уялдсан олон ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг Монгол Улсын төмс хүнсний ногооны 40 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэж хүнсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваа ногоочдынхоо бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад нийслэл хоттой хамтран ажиллахаар боллоо.
Үзэсгэлэн худалдааны үеэр худалдаачдад тулгардаг зай талбай, зогсоолын асуудлыг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах юм. Цаашид жилийн дөрвөн улиралд борлуулалтыг тасралтгүй дэмжиж ажиллах асуудал дээр хоёр тал харилцан ярилцаж байна.

Ч.Отгонцэцэг