"Ламын гэгээний их тойром-2018" чуулганд мянган харваач цэц мэргэнээ сорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-22 00:27:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шагайн холбоо, аймгийн ЗДТГ хамтран Баянхонгор хотноо "Ламын гэгээний их тойром-2018" мянган харваачийн чуулганыг зохион байгуулахаар болжээ.
Ирэх сарын 14-16 өдрүүдэд товлосон тус чуулганд нийслэл хот, дүүрэг, аймаг, сум, багийн бүх харваачид оролцох боломжтой.
Шагайн харваан наадамд оролцогсдоос эхний байрыг найман сая, дэд байрыг зургаа, гутгаар байрын эзэн багийг дөрвөн сая төгрөгөөр байлах юм байна. Мөн тусгай байрт гурван багийг шалгаруулан тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах аж.
Б.Мөнхзул
相关新闻