Монголын мастеруудын наадам Булган аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-17 15:43:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, хамтран Монголын мастеруудын IV их наадмыг Булган аймагт зохион байгуулж байна.
Тус наадам шатар, граунд гольф, хөнгөн атлетик, софт волейбол, ширээний теннис, дартс гэсэн 6 төрлөөр олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд тэмцээн өнөөдөр нээлтээ  хийлээ.
Монголын мастеруудын биеийн тамир спортын IV наадамд 11 аймаг, Улаанбаатар хотын дүүрэг, клубын нийт 24 байгууллагын давхардсан тоогоор 699 тамирчид оролцон өрсөлдөж байна.

М.Батжаргал

相关新闻