Зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийг ашиглан 7 сая төгрөг залилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 17:02:18

Хөвсгөл аймгийн Арбулаг, Мөрөн, Жаргалант, Цагаан-Уул, Цагааннуур сумдын Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдсан иргэдийн мэдээллийг ашиглан 7 сая төгрөг залилсан хэрэг гарчээ.

Иргэдийг залилахдаа утсаар холбогдон та зээлд хамрагдаж тоног төхөөрөмж авах гэж байгаа тул тоног төхөөрөмжийн урьдчилгаа мөнгийг энэ дансанд хийх шаардлагатай гэж тулган мөнгийг нь залилан авсан учир Хөдөлмөрийн хэлтсээс тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн Цагдаагийн газарт хүргүүлэхээр болжээ. Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлд хамрагдсан иргэдийг ч тодорхой нэр хаяггүй хүмүүст итгэн мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

相关新闻