Завханы театрын өвлийн тоглолтууд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:33:56

Завханы Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын 32 дахь жилийн өвөл цагийн нээлт боллоо.

Энэ жилийн нээлтийг “Цагаан хүзүүт, Майга бор хоёр” хөгжимт драмын жүжиг, “Асрын наадам” зохиомжит концерт, залуу уран бүтээлчдийн нэгдэл  болох “Шок” продакшны  “Mongolia Miss – 2015” хошин шоу тоглолт зэрэг шинэ концерт, жүжгийн үзүүлбэрүүдийг нэгтгэсэн шилдэг найман тоглолтыг үзэгч түмэндээ өргөн барилаа.

Өвөл цагийн нээлтийн тоглолтуудын хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч СТА П.Бямбадорж,  СТА  н.Дэмбэрэлсамбуу нар, бүжгийн  дэглэлтийг В.Энхтайван дэглэсэн  байна.

Б.Мягмарсүрэн

 

相关新闻