Энэ онд 280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-01 19:03:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Цахир долдугаар багт 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.
Энэхүү барилга нь улсын төсвийн нэг тэрбум 980 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах бөгөөд тус цэцэрлэгийг орон нутгийн "Гал Хонгор" ХХК энэ оны 12 дугаар сарын 20-нд ашиглалтад өгөхөөр ажлаа ийнхүү эхлүүллээ.
Барилгын шав тавих ёслолд Эрдэнэцогт сумын Паньдчойнхорлин, Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн лам хуваргууд, барилгын компанийн захирал ажилчид, Цахир долдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, ард иргэд оролцсон байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн өмчийн болон хувийн 40 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 орчим хувьтай байдаг байна. 
                                                                                                                 Б.Мөнхзул
相关新闻