Тайванийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-30 11:59:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тайванийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нараас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тэрбээр аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт дотор, хүүхэд, эмгэг судлал, яаралтай тусламж, хятадын уламжлалт анагаахын эмч нар иргэдэд үзлэг шинжилгээ хийж, эм олгох юм. 

Эмч нарын төлөөллийг аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж, өндөр настан болон амьдралын бололцоо тааруу, алслагдсан сум, багийн иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг санал болгожээ.

Түүнчлэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг жил бүр Тайванд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар санал тавьж тохиролцоонд хүрсэн байна.
 


Ө.Нурболат

相关新闻