Юнителийн ажилтнууд үерт нэрвэгдсэн иргэдэд 12 сая төгрөгийн хандив өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-27 11:43:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Юнител группын 1200 гаруй ажилтнаас үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ард иргэдэд 12 сая төгрөгийн хандив өргөжээ.

Энэ талаар тус группын гүйцэтгэх захирал Д.Энхбатаас ирүүлсэн албан бичигт: "Манай компани 2018 оны долдугаар сарын 26-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид Юнителийн сүлжээнд үнэгүй ярих, шинэ дугаар үнэгүй авах зэрэг гамшигт өртсөн иргэдийн харилцаа холбооны асуудлыг шийдэхэд өөрсдийн нөөц боломжоор дэмжин ажиллаж байна. Мөн манай ажилчид өөрсдийн санаачилгаар тав хоногийн хугацаанд групп дотор хандивын аян өрнүүлсэн юм. Тус аянд группын 1200 ажилтан сэтгэлийн хандив өргөж, нийт 12 сая төгрөг цугласныг та бүхэнд уламжлан өгөхөд таатай байна" хэмээн дурдсан байна.

Ажилчдын  сэтгэлийн дэмжлэгийг группын Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Д.Бахытбек өнөөдөр аймгийн Засаг даргад уламжлан өгсөн байна.   
 

Ө.Нурболат

相关新闻