Баян-Өлгийн төсвийн орлого 20 орчим хувиар давж биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-25 19:41:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөө эхний хагас жилийн байдлаар 119.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн орлого 145.8 хувиар давж биелсэн талаар аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.

Тэрбээр төсвийн нийт орлогыг 4,6 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 5,5 тэрбумыг төвлөрүүлжээ. Мөн төвлөрсөн төсөвт 755,4 сая төгрөг оруулах ёстойгоос нэг тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 3,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 4,4 тэрбум төгрөгийн орлогыг тус тус оруулсан байна.

Төсвийн нийт орлогыг 2017 оны мөн үетэй харьцуулахад 721,4 сая, 2016 онтой харьцуулахад 1,4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Албаны хүний тайлбарласнаар орлого нэмэгдэхэд улс орны эдийн засаг тодорхой хэмжээгээр өссөн, өр барагдуулалтын ажил сайжирсан, НӨАТ-ын систем үр дүнгээ өгч, Булган сумаас бусад бүх сумдын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд баримт олгож эхэлсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. 

Харин хөрөнгийн албан татвар 7.9 хувиар, газрын төлбөр 2.7 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 18.1 хувиар тус тус тасалдсан ч жилийн эцэс хүртэл төлөвлөгөө бүрэн биелэх боломжтой ажээ.

Ө.Нурболат 

相关新闻