Үерт автсан газрыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-23 12:10:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотын 2, 3, 11, 12, 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх үерт автсан автсан газрыг цэвэрлэх ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан дөрвөн ажлын хэсэг 21 нэгж техникээр өчигдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын судалгаагаар 640 га талбайг үерийн усаар урсаж ирсэн шавар, чулуу, нурсан хашаа, байшингийн нуранги гээд нийтдээ 34,8 мянган куб метр хогоос салгах шаардлагатай юм.  

Хог ачих машинууд нийтдээ 4360 удаа тээвэрлэлт хийх ёстойгоос өчигдөр 114 удаа тээвэрлэлт хийжээ.

Мэргэжлийн хүний тайлбарласнаар цэвэрлэгээний ажил дууссаны дараа ариутгал, халдваргүйжилтийн ажлууд явагдах ажээ.

Ө.Нурболат

相关新闻