Даланжаргалан сумын баяр наадам эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-23 10:44:06
Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 97, Дорноговь аймгийн Даланжаргалан сум үүсэн байгуулагдсан 94 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-нд эхэллээ.
Энэ удаагийн наадам Даланжаргалан сумын “Боржигины их хонгор” морин уяач спортын холбооны 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. Наадмаар мөн л Говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв заларч сүсэгтэн олонд зориулан ном айлдав.
Мөн хүчит 64  бөх барилдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж, зургаан насны хурдан морьд шандас сорин уралдаж байна. Тус сумын ЗДТГ-аас баяр наадмаа угтаж сумын нийтийн зэмшлийн зам талбайг засварлаж, явган хүний зам тавьж, сумын айл, өрх албаны газрыг шинээр хаягжууллаа.
Мөн орон нутгийн төсвийн 28 орчим сая төгрөгөөр Иргэний танхимаа тохижуулсан бол Олон овоо багт 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. 
Х.Эрдэнэбулган
相关新闻