40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Жаргалант суманд хоёр автомашин бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-21 00:09:55
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Жаргалант сумын  40 жилийн ойн баяр наадам хүндэтгэлийн концерт, баярын хурлаар эхэллээ. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Дэлгэрбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг  нар оролцлоо. 
Баярын хурлын үеэр аймгийн ИТХ-аас Жаргалант сумыг “Цагаан арслан” цомоор шагнаж Орхон аймгийн нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үнэллээ.  Мөн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан иргэдийг шагнаж урамшуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Содбилэг Жаргалант сумын ЗДТГ, Хүн эмнэлэгт пургон маркийн  автомашин өгч, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн нэг кабинетийг иж бүрэн тохижуулах Батламж өглөө.
Жаргалант сум  нь 1978 онд БНМАУ-ын  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар зарлигаар Эрдэнэт хотын харьяанд “Жаргалант” хороо нэртэйгээр анх байгуулагдаж 1994 онд Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр сум болсон юм.    Тус сум анх  1040 хүн амтай байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 3838 болж 40 жилийн дараа хүн амын тоо 3.7 дахин өссөн байна.
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻