Цахилгаан хязгаарлаж засвар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний системээс засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан баруун аймгуудад өнөөдрөөс өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж байна.
Харин Өлгий хотын албан байгууллагууд Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч авч байна.
Засварын ажил энэ сарын 19, 20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21-ний өдрөөс хэвийн болох ажээ.
Ө.Нурболат