ИТХ-ын төлөөлөгчид хүүхдүүдийг зусланд амрах боломж олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-18 18:01:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Р.Сэддоржийн дэмжилгээр Цогт-Овоо сумаас 10 хүүхдийг Буянт хотхон хүүхдийн зусланд 7 хоног үнэ төлбөргүй амрааж байна.
Мөн а
ймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхбаяр 10 хүүхдийг Буянт хотхон хүүхдийн зуслангийн 7 дугаар ээлжээр үнэ төлбөргүй амраахаар болж, эрхийн бичгийг нь өнөөдөр гардууллаа.
Ийнхүү тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн санаачилга дэмжилгээр хүүхдүүдийг зусланд үнэ төлбөргүй амрааж, хүүхдүүд зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Тус аймгийн Буянт хотхон хүүхдийн зуслан нь англи хэл, робот, математикийн зэрэг энэ жил ээлж бүртээ өөр өөр сургалт явуулж, мэдлэгийг нь дээшлүүлж байна. 
Өмнө нь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн хувьд 10 хүүхдийг Буянт хотхон хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амраасан юм. 
Д.Мишигсүрэн

相关新闻