Сэлэнгэ аймгийн нутгаар 20,21-нд аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-18 15:55:48
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш өдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 20, 21-нд ихэнх сумдын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ойрын өдрүүдэд бороо орох төлөвтэй байна. Иймээс дахин үер усны гамшиг тохиолдож болзошгүй тул ард иргэд сонор сэрэмжтэй байж, өөрсдийн эзэмшлийн газраа үер уснаас хамгаалж, суваг шуудуй ухаж, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар сумын ЗДТГ-аас анхаарууллаа. Энэ сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20, 21-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/сек. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻