Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчдаа эргэн дурсав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-18 09:12:20
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас "Бид мартахгүй" арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гавъяа, дурсгалыг мөнхжүүлэх, шинэ залуу алба хаагчдад таниулах, эргэн дурсах, хүндэтгэх зорилготой байлаа. Энэ сарын 17-нд зохион байгуулсан уг ажилд аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад алтан амиа алдсан албан хаагчдынхаа хийж бүтээсэн ажил үйлсийг танилцуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа харамсалтайгаар алдсан мөрдэс нэгт нөхөр Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Нармандах, Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Энхтайван, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.Сайнзаяа, Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Азжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Туваанбаяр нарын ажил, хөдөлмөр, гавъяа мөнхөд дурсагдах болно хэмээн энэхүү арга хэмжээний үеэр онцолсон байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻